АН-ын ҮБХ шуурхай хуралджээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг нэлээд хэл ам, маргаан дагуулан хэлэлцэгдэж дууссан. Уг хуулийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ээлжит бус чуулган зарлан байж “эцэг хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нэлээд чамбай, өргөн цар хүрээтэйгээр хийж ард нийтээс санал асуулга авах хүртэл хичээж ажилласан гэхэд болно.

Гэвч Ерөнхийлөгч гэнэтхэн саналаа татаж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох, эсэхийг ард түмнээсээ асуух санал гаргаж, АН ч хэлэлцүүлгээс гарч, оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Үүнээс үүдээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл гацсан билээ. Ийм учраас эрх баригч МАН-ынхан нийгмийн захиалга болсон Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй бол тогтолцооны гажиг гүнзгийрч, улс төр, эдийн засаг нь хямралтай хэвээрээ үлдэх учир УИХ-ыг тарах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн бололтой.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөдөр АН-ынхан Үндэсний бодлогын хорооны гишүүдээ яаралтай цуглуулж ээлжит бус сонгуульд оролцох талаар сургалт явуулсан гэнэ. Тэд өмнө нь УИХ-ыг тар хэмээн чуулганы танхимын гадна гарын үсэг хүртэл цуглуулж байсан атлаа одоо сандал суудалтайгаа зууралдаж тарахгүй гэх мэдэгдлүүд хийсэн. Гэвч эрх баригч намын нэр бүхий 47 гишүүн УИХ тарах ёстой гэсэн гарын үсэг зурж, тоо нь гүйцэх магадлал өндөр болмогц бужигналдаж, сонгуульд бэлдэж эхлэв бололтой.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …