“Хотоо цэвэрлэх-Угаах өдөр” намрын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ХОТОО ЦЭВЭРЛЭХ-УГААХ ӨДӨР” уриатай намрын бүх нийтийн их цэвэрлэгээг  зохион байгууллаа.

Түүнчлэн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос төвийн зургаан дүүргийн 30 байршилд дахин боловсруулах, ангилсан хог хаягдлыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас урамшуулалтай үнээр худалдаж авав.

Их цэвэрлэгээгээр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж, чийгшүүлэх ажлыг хийсэн бол нийслэлийн төр захиргааны байгууллагынхан Туул голын сав дагуух газрыг цэвэрлэлээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид Дунд гол буюу Нарны хорооллын гүүрнээс зүүн тийш Энхтайвны гүүрний огтлолцох хэсэг, нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Алтай хотхоны урд талын төв замаас баруун тийш Космо дэлгүүр хүртэлх талбайг цэвэрлэв  гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …