Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгов

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн  үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг зургаан байгууллагад олгохоор болсон.

Тэгвэл  тэдгээр байгууллагуудад гурван жилийн хугацаатай “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг гардууллаа.

Тухайлбал, Б.Баяржаргал захиралтай “Эс Эс Ай Эм Эн” ХХК-д  Байгаль, хүрээлэн буй орчин, үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,

С.Хүрэлсүх  захиралтай “Эрсдэл судлалын төв” ТББ-д Байгаль, хүрээлэн буй орчин, Үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,

С.Баатарсүрэн захиралтай “Гамшиг, гал түймрээс хамгаалах монголын нийгэмлэг” ТББ-д дэд бүтэц, Үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,

Ш.Баярхүү  захиралтай “Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв” ТББ- д Уул уурхай, Байгаль, хүрээлэн буй орчин чиглэлээр,

Д.Бямбацогт захиралтай “Монголын галын инженер техникчдийн холбоо” ТББ-д Үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,

Н.Мөнхбат  захиралтай “Хиймэл нуур” ХХК-д Байгаль, хүрээлэн буй орчин чиглэлээр тус тус үнэлгээ хийх эрх олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …