Үндэсний үйлдвэрлэгч “Ивээл брэнд” 55 дугаар тусгай сургуулийн сурагчдыг дэмжлээ

Үндэсний үйлдвэрлэгч “Ивээл брэнд” нь Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55 дугаар тусгай сургуулийн сурагчдад урлаг спортын болон бусад арга хэмжээнд үндэсний хувцсыг өмсөж хэвшүүлэх зорилготойгоор 100 ширхэг орчин үеийн загвар бүхий нийт 5.900.000 төгрөгийн өлзий хээ найман хигээст алтан хүрдтэй цамцыг бэлэглэлээ.

Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжлэг үзүүлсэн “Ивээл брэнд”-ийн хамт олонд сургуулийн захиргаа чин сэтгэлийн ТАЛАРХАЛ гардуулж цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.


Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …