Төгөлдөр хуурч С.Саянцэцэгт Соёлын элчийн гэрчилгээ гардууллаа

Төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  өнөөдөр /2019.09.10/ гардуулан өглөө.

Уг гэрчилгээг олгосноор С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.

Гоцлон тоглооч, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг нь Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль, Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерватори төгссөн.

Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …