“Wonju Dynamic Dancing Carnival – 2019” тэмцээнээс “Хан Хэнтий” чуулгынхан хүрэл медаль хүртжээ

БНСУ-ын Вонжу хотноо “Wonju Dynamic Dancing Carnival – 2019” олон улсын тэмцээнд есдүгээр сарын 03-наас 08-ны өдрүүдэд болж өндөрлөжээ. Нийт 122 баг өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсаас ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчид амжилттай оролцон гуравдугаар байрын шагналын эзэд болжээ.

3Wonju Dynamic Dancing Carnival”-ийн гол хөтөлбөр нь олон улсын ардын бүжиг, гайхамшигтай цэргийн жагсаалын хамтлаг зэрэг үзүүлбэр багтдаг аж. Түүнчлэн орон орны ард түмний онцлог, зан заншил, хүсэл тэмүүллийг харуулсан гудамжны парад болдог бөгөөд энэ нь Солонгосын хамгийн том, хамгийн урт гудамжны жагсаалд тооцогддог байна.


Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …