Монголбанк он гарснаас хойш 9.6 тонн алт худалдан авчээ

Монголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 8 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 8 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,129.80 төгрөг байлаа.

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …