Хэнтий аймагт галзуу өвчин гарч, хөл хорио тогтоожээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар багийн нутаг Тахилгат тосгоны малчин Б-ийн муур галзуурчээ. Тодруулбал, малчин Б-ийн гэртээ тэжээдэг байсан мууранд галзуу өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн мал эмнэлгийн газрын лабораториор баталгаажсан байна.

Галзуугийн өвчлөл гарсантай холбогдуулан, Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Э.Батчимэг, биологич Ц.Ууганбаяр, ариутгагч Д.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй баг малчин Б-гийн гэрт 40м2 талбайд халдваргүйтгэл хийжээ.

Голомтын бүсэд орших гурван өрхийн 13 иргэнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, санамж хуудас тараасан аж. Мөн тус тосгоны Эрүүл мэндийн төв, онцгой комиссын ажилтнуудад галзуу өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын наймдугаар сарын 26-ны өдрийн А/197 дугаар захирамжийн дагуу тухайн бүс нутагт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байгаа аж.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …