Б.Лхагвасүрэн агсны яруу найргийн шинэ номын нээлт ирэх сард болно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном хэвлэлтээс гараад удаагүй байгаа юм.

Тус номын нээлтийг есдүгээр сарын 3-нд “Интерном” номын их дэлгүүрт 13:00 цагаас хийхээр болжээ.

“Морин зэрэглээ”  номд яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд туурвисан шүлгүүд багтсан аж. Тэрээр өөрөө 20-30 хувийг нь бэлдэж эмхэтгэсэн байсныг түүний хүү, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар үргэлжлүүлэн эмхэтгэсэн байна. Номын нэрийг яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан оноосон байжээ.

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …