Дональд Трамп Жуниор: Монгол бол миний очиж үзсэн хамгийн сайхан газруудын нэг байлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор /Жр/ Монгол орноор аялж байгаад өчигдөр /2019.08.25/ эх орон руугаа буцжээ. Тэрбээр хүүтэйгээ хамт хувиараа аяллын шугамаар ирсэн аж.

Ирсэн өдрөө Баян-Өлгий аймаг руу нисч, Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай-Таван богдын Хүйтний оргилд авирч, хүүтэйгээ хамт загасчлан, морь унаж, ан хийж амарчээ.

 

Тэрбээр монгол оронд аялсан талаараа өөрийн инстригам хуудаснаа “Хүү бид хоёр өнгөрсөн долоо хоногт Монгол орноор аялж, гэрт амьдарч байгаад ирлээ. Монгол бол миний очсон хамгийн сайхан газруудын нэг байлаа. Хүн ард нь ч үнэхээр найрсаг дотно байлаа. Энэ сайхан аяллын дараа үнэхээр явмааргүй санагдаж байсан шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Anonymous says

    монголд ирсэн аялагч бүр сэтгэл дүүрэн буцдаг шүү . эх орноороо бахардаж байна.

  2. энхээ says

    монголд ирсэн аялагч бүр сэтгэл дүүрэн буцдаг шүү . эх орноороо бахардаж байна.

  3. Neergui says

    Trampiina huu bish shuu dee boliochee

Comments are closed.