“Цагаан шонхор” шүлгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу анги, байгууллагын алба хаагчдын дунд алба хаагчдын мэдлэг, авъяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор “Цагаан шонхор” шүлгийн уралдааныг 2019 оны 08 дугаар сарын 05-наас 22-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Уралдаанд анги, байгууллагын 1, 2 дугаар үе шатад шалгарсан шилдэг 19 алба хаагч мэдлэг, авъяас билгээ сорин оролцож “Тэргүүн байр”-т 805 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Б.Энхбаяр, “Дэд байр”-т 05 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Г.Сүхбат, “Гутгаар байр”-т 805 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Ц.Цэнд-Аюуш нар тус тус шалгарсан байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.