17 кг дэрэвгэр жиргэрүүг хил гаргахыг завджээ

Гашуунсухайт боомт дахь ЭИХХЦХХ-ийн хүнсний чанар стандартын улсын байцаагч 8-р сарын 15-ны өдөр нүүрсний экспортын чиглэлд хяналт шалгалт хийх явцдаа 0771 ӨМА улсын дугаартай “Лхас транс” компанийн тээврийн хэрэгсэлээс хучлагны доор ачсан ууттай зүйл илрүүлэн шалгахад 17 кг дэрэвгэр жиргэрүү /1995 оны 153-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд орсон/ нэг килограммаар тус бүрд нь уутлан гадуур нь уутанд хийж нүүрсний дээд талд ил тавьсан байжээ.

Жолооч Б-д зөрчлийн хэрэг нээж ЗШШТ хуулийн дагуу хэрэг бүртгэл явуулж прокурорт санал хүргүүлэн Ханбогд сумын цагдаад шилжүүлэн өгөөд байна.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …