Өсвөрийн аврагчид хог хаягдал цэвэрлэжээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Од” цогцолбор болон дөрөвдүгээр дунд сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчидтай хамтран “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэ үеэр өсвөрийн аврагчид голын эрэг дагуу хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологодоо хувь нэмрээ оруулсан байна.

Мөн тэд Хараа голын эрэг орчмоор амарч, аялж байгаа иргэдэд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллажээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.