Танилц: Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн төслийн уралдаанд ирүүлсэн 9 бүтээл

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамжийн дагуу “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг наймдугаар сарын 06-аас 16-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучуудаас нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу наймдугаар сарын 19-ний өдрийн 17.00 цаг хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж, иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнгээ гаргах юм.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төслийн уралдаанд үндэсний хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд иржээ.


“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэд, олон нийт, саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

Санал өгөхийг хүсвэл энд дарж өгнө үү.

 

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …