Нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засварлажээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлаж, дууссан байна. Уг тасгийн  нээлт өнөөдөр /2019.08.16/  боллоо.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн барилгыг анх 1977 онд байгуулжээ. Энэ тасагт хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг нь одоогоор 12 ортой үйл ажиллагаа явуулж байгаа ба долоон эмч, 21 сувилагч, дөрвөн туслах сувилагч, дөрвөн асрагч ажиллаж байна. Уг тасагт 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй бөгөөд энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг хоёр сарын хугацаанд бүрэн хийж дуусчээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.