ЖДҮХС-гаас гурван тэрбум төгрөгийн санхүүжүүлэлт авах 48 төсөл шалгарчээ

ЖДҮХС-гаас 20-100 сая төгрөгөөр санхүүжүүлэх нийт 3 тэрбум төгрөгийн 48 төсөл өчигдөр эцсийн байдлаар шалгарлаа.

20 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1411 иргэн, аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ирүүлсэн байна. Дээрх ирүүлсэн нийт төслөөс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн II шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжсэн. Хоёрдугаар шатанд шалгарсан төслийн 376 нь аж ахуйн нэгж, 158 нь иргэнээс ирүүлсэн төсөл юм. Үүнээс 300 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжигджээ. Нийт ирүүлсэн төслөөс 877 нь шаардлага хангаагүй. ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт IV үе шаттай бөгөөд эцсийн зээл олгох шийдвэрийг төсөл сонгон шалгаруулах хороо өчигдөр явуулсан.

Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар төслийн шаардлага, иж бүрдэл хангаж, дараагийн шатанд тэнцсэн нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХС-гийн мэргэжилтнүүд судалж, төслийн урьдчилсан болон нарийвчилсан судалгааг хийж, батлагдсан хүснэгтийн дагуу үнэлгээ хийж дууссан. Өчигдөр сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлсэн юм.

Ингээд ЖДҮХС-гаас 20-100 сая төгрөгөөр санхүүжүүлэх нийт 3 тэрбум төгрөгийн 48 төсөл өчигдөр эцсийн байдлаар шалгарлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …