Б. Хурц нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал  өнөөдөр /2019.08.16/ тав дахь өдрөө Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.

Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцож байна. Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж байна.

Шүүх хурлын явцын талаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохицуулах албаны ажилтан Б.Жавхланбаяр өчигдөр мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Шүүх хурал хуульд заасны дарааллынхаа дагуу явагдаж байна. Одоогийн байдлаар эд мөрийн баримтаа шинжлэн судалж, хураагдаж ирсэн бичлэгүүдийг үзэж байна. Дараагаар нь бичгийн нотлох баримтаа шинжлэн судална. Шүүх хуралдаан маргааш бас үргэлжлэнэ. Учир нь олон оролцогчтой, олон хавтаст хэрэг байгаа учраас олон өдрөөр хуралдаж байна. Шүүхийн байгууллага бол хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг бүгдийг нь судлах ёстой. Эд мөрийн баримтад дан бичлэг бий” гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …