“Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг дотоодын компани урлана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ.

Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпын хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран хэрэгжүүлж буй Японы хотуудын “Хост таун” хөтөлбөр, олимпийн наадамд оролцох Монголын тамирчид, Олимпын үеэр Токиод Монголын талаас нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа “Монгол хауз” соёлын сурталчилгааны төсөл,  олимпийн нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сүзүки  Монголын талаас санаачилга гаргаж, олимпын асуудлаар идэвхитэй ажиллаж байгаад талархаад, дэмжихээ илэрхийлэв.

Мөн “Токио-2020” олимпын наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Мизуно” брэндийн хувцастай оролцохоор болж гэрээнд гарын үсэг зурлаа. Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлахаар болсон байна. 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …