Дасгал хийхийн өмнө юу идэх вэ?

Завгүй, стресстэй амьдралынхаа хажуугаар тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийхийг хүн бүр л хувь хувьдаа эрмэлзэх болж. Фитнесс ч бай, иог ч бай аливаа дасгал хөдөлгөөн хийхэд хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол хооллолт байдаг.

Дасгал дуусахад өлсөх болохоор түрүүлээд идчихье гээд хэтрүүлэн идэж дасгалын үеэр гэдэс тавгүйтэх, дотор эвгүйрэх, идсэн уусан хоол амаар гарчих гээд тулах зовиур шинжүүд илэрдэг.

Тэгвэл дасгал хийхийн өмнө хооллох нь зөв юм уу? Дараа нь хоолловол зөв юм уу?

Соёл Фитнесс клубийн ахлах багш, дасгалжуулагч, Ази Тивийн бодибилдинг фитнессийн аварга, Дэлхийн бодибилдинг фитнессийн хүрэл медальт Ч.Мянганбилэг зөвлөж байна:

Дасгал хийхийн өмнө хамгийн багадаа 40 минутын өмнө хөнгөн хооллох нь дасгалын эрч хүч, хийх идэвхийг нэмэгдүүлдэг. Дасгалыг хоосон юм уу өлөн хийвэл даралт хэлбэлзэх, зүрх хэт ачааллах, дотор муухайрах цаашлаад ухаан алдах ч эрсдэлтэй байдаг. Гэхдээ хэт хүнд хоол нь шингэц удаан учир тохиромжгүй. Хэрэв цаг тань тулуу байгаа бол хөнгөн уураг уух нь зохимжтой.

Хэрэв дасгалын өмнө зохистой хэмжээгээр хооллосон бол дасгалын дараах өлсөх мэдрэмж харьцангуй бага байдаг. Дасгал дууссаны дараа эрдэс болон витаминаар баялаг цэвэр шүүс ууж алдагдсан эрдсээ нөхөх нь зүйтэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …