“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих” төслийн  механик инженерийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа 

Монгол Улсын Засгийн Газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан MON P-8, MON P-12 дугаартай зээлийн гэрээ, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр хийгдэж буй “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих” төслийн нэгжийн механик инженерийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Ажлын байр Ажлын байрны тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага
Механик инженер Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан MON-P8, MON-P12 дугаартай зээлийн гэрээ, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдах Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын барилга байгууламжийн гадна дулаан, цэвэр, бохир усны шугам, барилгын халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир усны системийн барилга угсралтын ажлыг холбогдох норм, дүрэм, төслийн техникийн шаардлагын дагуу чанартайгаар гүйцэтгүүлэх чиг үүрэгтэй ажиллана.
  • Механик инженерийн мэргэжилтэй. Бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх,
  • Тоног төхөөрөмжийн ажиллагаанд дүн шинжилгээ хийх, механик ажиллагааг сайжруулах, түүний эд анги, материалын талаар мэргэшсэн байх.
  • Баримт бичиг боловсруулах, мэргэжлийн дүгнэлт хийх чадвар эзэмшсэн байх
  • Хээрийн нөхцөлд ажиллах болон ачаалал даах чадвар эзэмшсэн байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвар эзэмшсэн байх
  • Харилцааны өндөр соёлтой байх
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх;
  • Япон хэлний зохих түвшний мэдлэгтэй байх; /давуу тал болно/
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх, баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;

 

Дээрх ажлын байранд  тавигдаж буй шаардлагыг хангах, тухайн ажлын байрыг сонирхож буй хүмүүс дараах холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2019 оны 8 сарын 10-ны өдрийн 17:30 цагаас өмнө доорх хаягаар авчирч өгнө үү.

Бүрдүүлэх материал:

  • Товч намтар (CV) Монгол, Англи хэл дээр;
  • Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар;
  • Ажилласан жилийг тооцох баримт, нотолгоо хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр / нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Ажил байдлын тодорхойлолт (сүүлийн 2 ажил олгогчоос)
  • Англи хэлний чадварыг нотлох баримт;
  • Тухай ажлын байранд ажиллах хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) Монгол, Англи хэл дээр;

Жич: Материалыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны 10 цаг хүртэл имэйл болон доорх хаягаар хүлээн авна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Зам, тээврийн хөгжлийн яам, 308 тоот

Холбоо барих утас: 51267176

И-мэйл: enkhzul@mrtd.gov.mn

 

Санал болгох мэдээ

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, …