Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноов

Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноов.

Тодруулбал, иргэн Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан, бага насны хүүхэд байсныг мэдсээр байж хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Тиймээс иргэн Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлтэд үндэслэн шүүхээс 10 жилийн хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал, гуравдугаар сарын 10-13-нд Баянгол дүүргийн долдугаар хорооны нутагт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч нь өөрийн дагавар хүүхэд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг гарж, нийгмийг цочроогоод байсан юм.

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …