“Богдхан уулын трейл 2019” гүйлтийн тэмцээнд 10 гаруй орны тамирчид өрсөлдлөө

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран энэ сарын 28-ны өдөр Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа. Олон улсын трейл раннинг холбоо /ITRA/ болон “Азийн трейл мастер” холбоонуудын гишүүн болох уг тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ITRA-гийн гурван оноо авч, дэлхийн хамгийн том ультра трейл уралдаан болох “Ultra trail Mont blank”-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Энэ удаагийн тэмцээн нь Хөшигтийн хөндийгөөс Манзуширийн хийд, Цэцээ гүн, Зайсан толгой чиглэлд зохион байгуулагдсан бөгөөд гадаадын 10 гаруй орны 70 гаруй, дотоодын 80 гаруй тамирчид насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе гэсэн гурван насны ангилалд өрсөлдлөө. Энэ жилээс тус тэмцээн нь олон улсын онооны зэрэглэлэтэй тэмцээн болсноор өнгөрсөн оныхтой харьцуулахад гадаадаас ирсэн тамирчдын тоо цаашид өсөх хандлагатай байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …