Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр  эхэллээ. Тэмцээн ирэх сарын 4-нийг хүртэл Болгарын нийслэл Софигийн “Arena Armeec Sport Hall” ордонд болно.

Хөвгүүдийн 25, охидын 13 дахь удаагийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор Баянхонгор аймаг, “Женко”, “Хасу Мегастарс” клубын 11 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна.