“Туул” голд сэлж байгаад живсэн иргэний цогцсыг өчигдөр олжээ

 

“Туул” голын усанд сэлж байгаад живж, осолдсон иргэн Н-ийн цогцсыг осолдсон газраас зүүн урд зүгт 500 метрт, хоёр метрийн гүнээс олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн зургаадугаар хороо, “Улаанбаатар-2” амралтын газарт ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөний 30 жилийн ойн баярыг ангийнхантайгаа тэмдэглэж байсан Дундговь аймгийн харьяат иргэн Н /49 настай, эрэгтэй, согтуу/ “Туул” голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 26-ны өдрийн 11:39 цагт онцгой байдлын газарт өгсөн байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн арван алба хаагч, нийслэлийн Аврах ангийн хоёр алба хаагч, нийт 12 алба хаагч, гурван автомашин, хоёр завьтай долоодагаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Ийнхүү “Туул” голын усаар 10 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 10 удаагийн шумбалт хийж, мөн өдрийн 14:25 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны “Шугуй” хэмээх газраас иргэн Н-ийн цогцсыг “Туул” голын уснаас /осолдсон газраас зүүн урд зүгт 500 метрт, 2 метрийн гүнээс/ олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …