“Музейтэй Монгол” аян үргэлжилж байна

Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, тус газрын холбогдох мэргэжилтнүүд Монголын үндэсний музейд ажиллажээ.

Музейн боловсролын ажил, соёлын бүтээлч үйлдвэрлэл, музейн мэргэжил-арга зүй болон үзмэр цуглуулгын судалгааны ажлаар тус музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Нүүдэлчдийн өв судлал”, “Музей судлал” эрдэм шинжилгээний цуврал, “Музейн мэдээлэл” мэргэжил-арга зүйн сэтгүүлийн ажил болон мерчандайзын гэрээгээр хийгдсэн бэлэг дурсгалын зарим бүтээгдэхүүнтэй танилцав.

Мөн 2019 оны есдүгээр сард зохион байгуулах “Музей ба хөгжил” чуулганы бэлтгэл ажил, үйл ажиллагааны талаар санал солилцож чиглэл өгсөн юм.

“Музейтэй Монгол” аяны хүрээнд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейгээс Монголын үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй Дарьгангын мөнгөн урлалын “Нандин өв” үзэсгэлэнг үзэж сонирхлоо.  Тус үзэсгэлэн долдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 2-ныг дуустал нээлттэй байх аж.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …