Намжилын дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшсон Д.Сүхбаатар МУГЖ цол хүртлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойг  тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монголын кино үйлдвэрийн ахмад ажилтан, жүжигчин Даваагийн Сүхбаатарт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Шагнал гардуулж дууссаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат жүжигчин Д. Сүхбаатар гуайд хандаж “Урлаг соёлын салбарт 42 жил үр бүтээлтэй ажиллаж, ”Ацаг шүдний зөрөө” уран сайхны киноны Намжилын дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшсон жүжигчин Даваагийн Сүхбаатарт Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг олгож байгаадаа баяртай байна”хэмээн хэлэв.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д. Сүхбаатар  хамгийн сүүлд насаараа цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлэх Долдугаар тусгай тасаг” киноны гол дүрд ахмад уран бүтээлчидтэйгээ хамтран тоглосон билээ.

 

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …