Ж.Батзандан: Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарыг эрэн сурвалжилж байна

Монгол Улс мөнгө  угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалтад” орох нөхцөл байдал үүсээд байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2019.07.01/ мэдэгдлээ.

Тэрбээр энэ үеэр “Нэр бүхий албан тушаалтнууд гадагшаа зугтаж гарлаа гэдэг мэдээлэл ирж байна. Авлигатай тэмцэх газраас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг баривчлахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгааг хэлж байна. Тиймээс эдгээр хүмүүсийг Монголдоо ирж мэдүүлгээ өгөхийг Ж.Батзандан миний бие урьж байна.

Мөн  ажлаасаа чөлөөлөгдсөн 17 шүүгчээс нэр бүхий шүүгчид гадаад руу гарсан тухай мэдээлэл ирлээ. Тиймээс хилийн хориг яаралтай тавьж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтан болон шүүх, прокурорынхныг гадагшаа зугтаж гарахаас сэргийлэх хэрэгтэй байна. Гадагшаа зугтаж гарсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг зохион байгуулсан Ц.Элбэгдоржийг яаралтай Монголд авчрах, Т.Бадамжунай, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжлахыг шаардаж холбогдох байгууллагуудад бичиг явуулах болно” гэж мэдэгдэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар:Баян-Өлгий аймагт Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн зам баригдсанаар аялал жуулчлал хөгжинө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, …