“Их-20” уулзалтаар хэлэлцэх асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна

Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.06.28/ Японы Осака хотноо тэхэллээ. Учир нь ОХУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Владимир Путин, Сирил Рамафоса нарын хоёр талын уулзалт удааширсан байна.

Хурал эхлэхээс өмнө уламжлалт ёсоор дэлхийн тэргүүлэгч 20 улсын төрийн тэргүүн нар гэрэл зургаа татуулжээ. Протокол ёсоор эхний эгнээний голд уулзалтыг зохион байгуулагч, Японы улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, түүний баруун талд өмнөх уулзалтыг зохион байгуулсан Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри, зүүн талд нь 2020 онд “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болох Саудын Арабын хунтайж Мохаммед бин Салман нар зогсжээ. Гэрэл зураг татуулахаас өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар бие биетэйгээ мэндчилэв. Тэд маргааш буюу бямба гарагт дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй хоёр талын уулзалт хийх юм.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд сангийн сайд нарын болон төв банкны тэргүүн нарын уулзалт, гадаад хэргийн сайд нарын уулзалт болон бусад салбарын сайд нарын түвшний уулзалтууд Японы есөн хотод болох юм.

“Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна.

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …