Жүжигчин хосууд салж буйгаа мэдэгдлээ

Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох Сун Жүн Ги, Сун Хег Ё нар албан ёсоор салахаар болжээ. Тэд энэ сарын 26-нд  /2019.06.26/ Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Жүн Ги Сөүл хотын гэр бүлийн шүүхэд салах өргөдлөө хууль ёсны төлөөлөгчөөрөө хүргүүлжээ.

Сун Жүн Ги өөрийн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан “Эхлээд намайг хайрладаг, олон фэнүүдээсээ таагүй мэдээ хүргэж буйд уучлалт гуйхыг хүсэж байна. Бид гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн. Хувийн амьдралынхаа нарийн зүйлсийг ил болгоход мэдээж хүнд байна. Энэ бүхний төгсгөлд та бүхний итгэлийг алдахгүй жүжигчний ажлаа үргэлжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно” гэсэн зурвас илгээжээ.

Алдарт хосуудын дуулиант салалтын талаар яг одоо Өмнөд Солонгосын бүх л том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Хосууд 2017 оны аравдугаар сарын 31-нд гэрлэлтээ батлуулж байсан юм.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.