Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын 6 сарын 29, Санчир гараг. Билгийн тооллын 27, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран  4 цаг  58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул  элдэв үйлд хянамгай хандаж, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь  тавих, угаал үйлдэхэд муу.  Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.


Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …