ДАШТ-2019: Монголын сагсан бөмбөгчид Латви, Беларусын багийг хожлоо

Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д өрсөлдөж байгаа Монгол Улсын эрэгтэй баг эхний хожлоо авлаа. Монгол, Латвийн тоглолт 20:16 онооны харьцаагаар манай залуусын хожлоор өндөрлөлөө. Дараа нь Беларусийн шигшээ багийг 21-15 харьцаагаар хугацаанаас өмнө хожив.

18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна. Монголын эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багтай “С” хэсэгт багтсан юм.

18 хүртэлх насны ДАШТ-д оролцож байгаа Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байна.

Монголын багт багтсан Пэрэнлэйжамц дархан аварга Г.Өсөхбаярын, Энхийн-Од Гавьяат дасгалжуулагч Шаравжамцын хүү билээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …