Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжиг шинэ дүр төрхтэйгөөр тавигдана 

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинээр тайзны бүтээл болгохоор ажиллаж байна. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар МУАЖ Г.Мягмарнарангийн хүү М.Батболд ажиллаж байгаа юм. “Хайрын виз” уянгын драмын жүжиг найруулагч М.Батболдын анхны тайзны бүтээл аж.

Шинэ дүр төрхтэйгөөр тавигдах жүжгийн гол дүрд Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА М.Түвшинхүү нарын уран бүтээлчид тоглох юм. Өмнө нь тус жүжгийн гол дүрд МУСТА С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нар тоглож байсан билээ. “Хайрын виз” уянгын драмын жүжиг хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг хөндөн өгүүлэх болно
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаарч 20,000 ₮,15,000 ₮,10,000 ₮ худалдаалж байна. Тасалбарыг: WWW.TICKET.MN, УДЭТ-ын кассаар худалдан авах боломжтой.

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …