Тайваний “Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн”-д Монголын найман бүтээл өрсөлдөж байна

Монголын Урлагийн зөвлөл, Монголын Урчуудын Эвлэл, СУИС зэрэг байгууллагаас нийт долоон уран бүтээлч найман бүтээлээ “2019 оны Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн”-д сойж, тосон будгийн зураг төрөлд Б.Баярт-Од, усан будгийн зураг төрөлд Ж.Мөнхжаргал, бар зургийн төрөлд З.Уянга, баримлын төрөлд Д.Батзориг, Д.Отгонбаяр, крафт урлалын төрөлд Д.Отгонбаяр, А.Чогдгаваа, С.Баярсайхан нарын уран бүтээлчийн бүтээл шалгарсан байна. Шалгаруулалтын эцсийн хариу 6-р сарын дундуур зарлагдах юм.

“Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн” нь Тайваний хамгийн нэр нөлөө бүхий олон улсын үзэсгэлэнд тооцогддог бөгөөд Тайваний Тайжун хотын захиргаанаас зохион байгуулж, дэлхийн 21 орон бүс нутгийн уран бүтээлчид оролцож байна. Уралдаанд нийт 1,318 орчим бүтээл оролцсон ба эхний шалгаруулалт энэ сард явагдаж дуусаад 200 орчим бүтээлийг дараагийн шатанд сонгон шалгаруулсан нь энэ юм.

Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн үгэндээ “2018 онд тус уралдаанд Монгол улсаас хоёр  бүтээл шалгарч байсан бол энэ жил найман бүтээл шалгарсан нь бахдам амжилт юм. Тайваний төдийгүй бусад олон улсын урлаг сонирхогчдод Монгол уран бүтээлчийн онцлог болон чадамжийг бахархалтайгаар толилуулж буй эдгээр уран бүтээлчиддээ талархал илэрхийлье” гэлээ.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …