“Усан спортын төв”-ийн үйл ажиллагааг ирэх сарын 15-наас эхлүүлнэ

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Спортын төвийн харьяанд байсан “Усан спортын төв”-ийг шилжүүлэн авч, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байна.

Тус усан спорт сургалтын төв нь 2013 оноос үйл ажиллагаа нь зогссон бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийж буй юм. Усан спортын төв нь найман хүний орон тоотойгоор зургадугаар сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

Ховд аймгийн хувьд томоохон гол, мөрөн, нуур ихтэй. Гол усны ослын дуудлагууд ихэнх хувийг эзэлдэг. Тиймээс  аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, усны гүн дэх аврах ажиллагааны бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх нөхцөл бүрдэнэ гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …