Хөгжлийн банкыг Г.Амартүвшин удирдана

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурал өчигдөр болж, гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  Б.Батбаяр нь 2016 оноос  буюу УИХ-ын сонгуулийн дараагаас тус  банкны гүйцэтгэх захирлаар ажилласан юм. Харин түүний оронд “Шарк, танк” нэвтрүүлгээр олны танил болсон Хас банкны  ерөнхий захирал Г.Амартүвшинг томилсон байна. Тэрбээр 2014 оноос тус банкны ерөнхий захирлаар ажиллаж ирсэн,  ХасБанкинд ажиллахын өмнө  “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар 3 жил ажилласан байдаг.

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч академч Б.Ринчингийн гуч.  ABN AMRO банкинд Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбооны томоохон гүйлгээг хариуцаж байсан туршлагатай банкир гэгддэг.  Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагыг бакалавраар төгсөж, АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистр хамгаалжээ

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …