Дуучин Ч.Уранхолбоо “Гэр бүлийн эрхэм элч” болжээ

Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон.

Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоог өчигдөр /2019.05.15/ нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч”-ээр батламжилжээ.

Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “ Би нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн “Гэр бүлийн эрхэм элч” хэмээх үүрэг хариуцлага бүхий батламжийг дөнгөж  гардан авлаа. Алдсан ч оносон ч дэргэд маань байж, хүрээлэн дэмждэг та нарынхаа хүчээр өөртөө итгэлтэйгээр чанга чанга алхлан өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр ханьтайгаа хайртай үрстэйгээ хамт “Гэр бүлийн эрхэм элч”-ээр шалгарч, сайхан хүндэтгэлийг хүлээлээ” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

 

 

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …