“Питер Пэн” хүүхдийн жүжгийн дүрийн сонгон шалгаруулалт болно

Нийслэлийн 380 жилийн ойг угтан  “Торгоны зам” сан санаачлан Дэлхийн алдарт Броудвэй театрын “Питер Пэн” хүүхдийн мюзикл жүжгийг албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа 10 дугаар сард тоглохоор болжээ. Уг алдарт жүжигт тоглох 12-18 авьяаслаг хүүхдийг тавдугаар сарын 18-нд Улаанбаатар чуулгын байранд болох сонгон  шалгаруулалтаар тодруулна хэмээн  өнөөдөр  зохион байгуулагчид нь мэдээллээ.

 Зохиолч Жэймс Барри 1897 оноос хэд хэдэн цуврал жүжиг бичсэнээс хамгийн алдартай нь 1904 онд олны хүртээл болсон “Питер Пэн” жүжиг юм. Хэзээ ч хөгширдөггүй, зүггүй хүүгийн тухай үлгэрийн зохиол нь хүмүүст бага насны дурсамж, мөрөөдлийг нь өгдгөөрөө онцлог хэмээн театрын урлагийн шүүмжлэгчид үнэлдэг. Энэ зохиолоороо Жэймс Барри “Гүн”  цолыг ч хүртэж байсан.

Уг зохиолыг 1953 оны хоёрдугаар сарын 11-нд Уолт Дисней пикчерс хүүхэлдэйн кино болгон анх удаа дэлгэцнээ гаргасан байна. Питер гэрээсээ оргон,  хаана ч байхгүй арал дээр очиж мөнхийн балчир хүүхдээрээ үлдэн өөртэйгөө адилхан мөрөөдөлтэй хөвгүүдийг олж, Дэгээ нэрт далайн дээрэмчдийн ахлагчтай тулалдан, улаан арьстнуудтай нөхөрлөн, лусын дагинастай найзладаг, адал явдалт энэхүү жүжгийн сонгон шалгаруулалтад дуулах, жүжиглэх сонирхолтой  охид, хөвгүүдийг урьжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2024 …