“Алсыг харъя Органикийг сонгоё” сарын ажлын нээлт боллоо

 

“Алсыг харъя, Органикийг сонгоё” сарын ажлын нээлтийн ёслол өнөөдөр ХХААХҮЯ-ны байранд боллоо. Нээлтийн ёслолд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, МХЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, НХААГ-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Р.Ундармаа, ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам, ХАА-н Ирээдүй Виртуал Тинк Танк байгууллагын Судлаач Кевин Галлагхер, ХААИС –ийн Агроэкологийн сургуулийн профессор багш Д.Ундармаа нар оролцов.

Монголд төдийгүй дэлхий нийтэд байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт явагдсаар байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсч, аливаа улсын хүнсний баталгаат байдлыг хангах нь хүнсний нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд улам хүнд болж байна. Иймд дэлхийн улс орны Засгийн газруудын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд органик үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлж байна. Европын улс орнууд Хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал ХБНГУ-ын ХАА-н Сайд Клокнер 2030 он гэхэд хөдөө аж ахуйн эдэлбэр газрынхаа 20 хувийг органик технологид нэвтрүүлэхээр зорилт тавиад байгаа аж.

Манай улсын хувьд “Алсыг харъя, Органикийг сонгоё” сарын ажлыг 2 үндсэн чиглэлээр зохион байгуулна. Нэгдүгээрт сургалт сурталчилгааны ажлууд хийнэ. Тодруулбал, органик хүнсний талаар ерөнхий ойлголт, ашиг тус, мөн буруу шошголсон хуурамч органик, байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн мэдэгдлийг ашигласан бараа бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу авах арга хэмжээний талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд мэдээлэл өгч, сурталчилах юм. Мөн “Органик хүнс, тэдгээрийн үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд, органик хүнсний салбарын эрх зүй, хамтын болон хөндлөнгийн баталгаажуулалт” сэдвээр 8-10 удаагийн сургалт зохион байгуулах, гадаадын экспертийг урьж ажиллуулахаар төлөвлөжээ.

2017 оны эхний байдлаар дэлхийн 87 улсад органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд дэлхийн 179 улсын 2.4 сая фермер, үйлдвэрлэгчид нийт 50,9 сая га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 81.6 их наяд ам.долларын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Нэг хүнд ногдох органик бүтээгдэхүүний хэрэглээ жилд 11.1 доллар байгаа нь 1999 онтой харьцуулахад 4.4 дахин өссөн байна

Дээрх дотоод болон гадаад нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн УИХ, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны 4 сард, мөн 2018 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайдын А-09, А-180 тушаалаар нийт 4 журам, 1 аргачлал, 1 жагсаалтыг тус тус баталсан. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “…Органик хүнсний үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ салбарыг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ…” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн концепцыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд үр дүн өгч байна. Хэдийгээр органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн ч хүндрэлүүд байгаа аж.

Тухайлбал, малчид, тариаланчид органик арга, зарчмын талаар, мэдлэг мэдээлэл хомс, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ хүрэхгүй байна, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг дутмаг, “Органик” гэсэн үгийн маркетингийн үнэ цэнийг ашиглан, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” гэсэн мэдэгдлийг хийж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал түгээмэл байна. Мөн баталгаажуулалтын байгууллага төлөвшөөгүйгээс өнөөдөр нэг ч дотоодын бүтээгдэхүүнийг баталгаажуулж, ХХААХҮЯ бүртгэн, зах зээлд нийлүүлээгүй аж.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …