БНХАУ-ын дуучид “Үгүйлэн санана”, “Улаанбаатарын үдэш” дууг зохиогчийн зөвшөөрөлгүй нийтэд хүргэжээ

БНХАУ-ын уран бүтээлчид манай уран бүтээлчдийн дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй олон нийтэд хүргэсэн тохиолдлууд гарчээ. Тодруулбал, “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Ц.Чулуунбатын хөгжим, С.Оюуны шүлэг “Үгүйлэн санана”, МУСГЗ, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн хөгжим, МУСГЗ П.Сандуйжавын шүлэг “Улаанбаатарын үдэш” зэрэг уран бүтээлийг БНХАУ-ын нэр бүхий дуучид хуулбарлан дуулжээ.

 

БНХАУ-ын нэр бүхий дуучид дууг нийтэд түгээхдээ эрх эзэмшигчийн онцгой эрхийг зөрчиж, албан ёсны зөвшөөрөлгүйгээр ашиглажээ. Дэлхийн Оюуны Өмчийн байгууллага, Солонгосын Аялал Жуулчлал, Соёл Спортын Харьяа, Оюуны Өмчийн Комиссын 2015 оны тавдугаар сард зохион байгуулсан уулзалтаар дээрх зөрчлийн талаар гомдол хүсэлт гаргасан ч одоог хүртэл шийдэгдээгүй байгаа аж.

Энэ талаар Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэнээс тодруулахад “Та бидний сонсох дуртай “Үгүйлэн санана”, “Улаанбаатарын үдэш” хоёр дууг зохиогчийн  онцгой эрх зөрчигдсөн. Энэ мэтчилэн маш олон дууг  БНХАУ-ын нэр бүхий дуучид дуулж, дууны үг, аяыг өөрсдөө зохиосон гэж хэлдэг. Өнөөдрийг хүртэл энэ асуудалд тодорхой хариу ирэхгүй байна” гэлээ.
Уран бүтээлчид уг асуудлыг БНХАУ-ын оюуны өмчийн асуудал хариуцсан төв байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

 

Г.Нараа 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …