Бусдын биеийг хүчээр үнэлүүлж байсан эмэгтэйчүүдийг саатуулаа

Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны тавдугаар сарын 13-ны өдөр орон сууцны байранд зөвшөөрөлгүй массажны газар ажиллуулж, бусдын биеийг үнэлүүлж байна гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийжээ.

Тодруулбал, 30 настай эмэгтэй Б гэгч нь 30-31 настай эмэгтэй Н, Б нарын биеийг үнэлүүлж байсныг тогтоон дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН  13.1 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСНААР

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …