“Монголын үндэсний балет” III уралдаан ирэх сард болно

БСШУСЯамны ивээл дор, Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хороон дэмжлэгтэйгээр Монголын Үндэсний балет уралдааныг гурав дах удаагаа зохион байгуулах гэж байна. Тэмцээн Монголын ирээдүйн шилдэг балетчидыг нээн илрүүлж, авьяасыг нь хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохиогдож байгаа билээ.

Монголын шинэ залуу бүжигчдийг нээн илрүүлэх, улсын хэмжээнд буй мэргэжлийн сургалттай бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэн, уран бүтээлчдийг өргөнөөр оролцуулан Монголын болон дэлхийн бүжгэн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулан, эзэмшүүлснээр, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд бүх л салбарт өрсөлдөх иргэн бэлтгэх, авьяаслаг, чадварлаг шинэ залуу уран бүтээлчдийг нээн, балетын олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцуулан хөгжүүлэх уламжлалыг үргэлжлүүлэх зэрэг эрхэм зорилготой.

Тэмцээнд багийн төрөлд 6-8нас, 9-11нас, Ганцаарчилсан төрөлд 9-11нас, 12-14нас, 15-18 насны ангиллаар 2 үе шаттай явагдана. Уралдаан 6-рсарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Монголын Хүүхдийн Ордонд болно. Бүртгэл  5-р сарын 25-ны хооронд явагдана.

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …