МУГЖ И.Одончимэг “хөл хүнд” болоогүй гэв

Сүүлийн үед МУГЖ И.Одончимэгийг 52 насандаа хөл хүнд болсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдав. Энэ талаар түүний хань жүжигчин Т.Бархүү “Одноог маань хөл хүнд болсон гэх худлаа мэдээлэл цацагдсан байна. Худлаа мэдээлэл шүү. Манай продакшны уран бүтээлчид дэлгэцийн дараагийн уран бүтээлээ эхлэхээр зохиолоо ярилцаж байна” гэв.

Тэрбээр мөн өөрийн фэйсбүүк хуудастаа “Хүмүүс хүний хувийн амьдралын тухай мэдээлэлд ач холбогдол өгч, азанд итгэж амьдарч буй нь харагдаж байна” гээд лайв хийж, “Бараа, Одноо, Сууний, Гүнж дөрөв мэдэгдэл хийж байна. Өчигдрөөс хойш нийгмийн сүлжээнд хуурамч хаягаас хуурамч мэдээ цацагдах боллоо. Тухайлбал, жүжигчин Т.Бархүү хуудас, жүжигчин Бархүү гэх олон хаяг нээжээ. Манай цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба бас нэг арга хэмжээ авах байх гэж бодож байна. Сүүлд нээсэн пэйж хаяг бүгд худал шүү. Энэ бичлэгийг цааш нь шэйрлээрэй” хэмээн сануулжээ.

 

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.