Politician or business person having interview with politicians. Toned image

Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн  жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай  Улсын сэтгүүлчид, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор тэмдэглэж байна. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулейгээс илгээлт хүргүүлсэн  байна. Илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Хэвлэлийн эрх чөлөө нь ардчилсан нийгмийн тулгын чулуу юм. Бүх улс орон, үндэстэн нь мэдээлэл, мэтгэлцээн, үзэл бодлын солилцоогоор хүчирхэгждэг.

            Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд үл итгэх байдал ихсэж буй цаг үед бид санаагаа чөлөөтэй хуваалцаж, бодит үнэн дээр суурилсан мэдээллээр дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь чухал юм.

            Энэхүү 26 дахь тэмдэглэлт ойн сэдэв нь “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: хуурамч мэдээллийн үе дэх сонгууль ба сэтгүүл зүй ” юм. Энэ нь Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс болон Африкийн холбооноос хамтран 2019 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Аддис-Абеба хотноо зохион байгуулж буй олон улсын бага хурлын сэдэв болохоос гадна дэлхий дахинд зохион байгуулагдаж буй олон үйл ажиллагааны гол сэдэв нь болж байна.

Энэ нь улс төрийн идэвхтэй амьдралын гол агшин болохын сацуу сэтгүүлчдэд чөлөөтэй ажиллахад саад болж буй бэрхшээл, дарамт, хууль бус баривчилгаа, аллага зэрэг аюул заналд анхаарал хандуулах юм. 

            2018 онд 99 сэтгүүлч амиа алдсанаар 1994-2018 оны хооронд нийт 1,307 сэтгүүлч амь эрсэдсэнийг ЮНЕСКО-ийн ажиглалтаар бүртгэсэн байдаг.

            Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгаа нь бид бүхний нийгэмд тулгамдаж буй аюул юм. Энэхүү аюул занал биднийг байнгын сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна. Иймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бид хамтдаа ажиллах ёстой.

             Олон ургалч, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийн оршин тогтнох нь зөв зохистой ардчиллын урьдач нөхцөл юм. Хараат бус сэтгүүл зүй нь иргэдэд баримтыг танилцуулж, үзэл бодлыг бий болгох боломжийг олгодог. Хэвлэлийн эрх чөлөө нь хүн бүрд хүртээмжтэй мэдээлэл бүхий нийгмийн ил тод байдлын баталгаа болдог. Хараат бус сэтгүүл зүй нь үзэл бодлын олон төрлийг бий болгож дүн шинжилгээ хийн дэлхий ертөнцийг бүх нийтэд хүртээмжтэй болгодог.

            Өнөөдөр гишүүн орнууд болон иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагуудыг ардчилсан нийгмийн салшгүй хэсэг болох хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг тэмдэглэхийг уриалж байна.

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …