Налайх, Багануур, Багахангай дүүргийн сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сорих уралдаан боллоо

Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх зэрэг /зүүн бүсийн/ дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтан нийт сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд нийслэлийэ Багануур дүүрэгт “Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” сэдэвт гардан үйлдлийн ур чадвар сорих уралдааныг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд гурван дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, сувиллын 16 багийн нийт 80 сувилагч оролцож мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тухайлбал, өвчтөний зүрх зогсож амь тэнссэн байдлын үед сувилахуйн яаралтай тусламжийн  бэлэн байдлыг хангах, амилуулах суурь тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, яаралтай тусламжийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилгоор амь тэнссэн үеийн тусламжийг үзүүлэх онол, сувилахуйн гардан үйлдэл зэргийг шүүгчдийн зүгээс өгөгдсөн тохиолдол дээр хэрхэн багаар үзүүлж буй ур чадвараар нь дүгнэсэн байна.

“Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллага, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөл багтсан бөгөөд мэдлэг, туршлагаа солилцсон томоохон арга хэмжээ боллоо.

Уралдааны тэргүүн байрт Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн Нярайн тасгийн “Нялхас”, хоёрдугаар байрт Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хором” баг, гуравдугаар байрт Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээ, хүлээн авах яаралтай тусламжийн “Манлайлагч” баг,  тусгай байрт тус дүүргийн ӨЭМТ-ийн “Зүрх зогсохгүй” баг, мөн Багануур сувилал ХХК—ийн “Энх цагийн сувилагч” баг эзэлсэн юм.

Тус уралдааныг зохион байгуулснаар сувилагч нарын амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээнд багаар ажиллах чадавхи сайжирч, яаралтай тусламж үйлчилгээнд чанарын ахиц гарах чухал ач холбогдолтой юм байна.

 

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …