АН-ын зөвлөл С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороонд санал хүргүүлжээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-д С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулсан.  УИХ дахь АН-ын Зөвлөл, Ардчилсан намаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн  дараах хэд хэдэн санал дүгнэлтийг Түр хороонд хүргүүлжээ.

Үүнд:

Ардчилсан нам С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн шүүсэн асуудлыг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Түр хороо нь уг хэргийн мөн чанарыг алдагдуулж, үнэн зөвийг нь бүдгэрүүлэх, нийгэмд бодит бус төөрөгдөл бий болгож, хэргийн захиалагчийг илрүүлэн тогтооход улс төрийн аргаар саад бэрхшээл үүсгэж болохгүйг сануулж байна. Түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хууль, шүүхийн байгууллагын бие даасан үйл ажиллагаанд улс төрийн зорилгоор нөлөөлөх бус, түр хорооны эрх үүргийн хүрээнд “санал, зөвлөмж” гарган ажиллахыг санал болгож байна. Ардчилсан нам төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд болон захиалагч заавал илрэх ёстой гэсэн зарчмын хатуу байр суурьтай байгаагаа дахин нотолж байна гэж тус саналдаа илэрхийлжээ.


Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …