Монголын “Ocкар” буюу “Cinema Awards”-д шилдэг 15 кино өрсөлдөнө

Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой Монголын Оскар буюу “Cinema Awards” кино наадмыг хоёр дахь жилдээ “Өргөө” кино театраас санаачлан ирэх сарын 2-нд Шангри-Лад зохион байгуулах гэж байна.

Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “CINEMA Awards”-д 2017, 2018 онд үзэгчдийн хүртээл болсон шилдэг 15 кино 10 номинацид өрсөлдөх юм.

“Cinema Awards”-д өрсөлдөх шилдэг 15 кино

  • Маш нууц 2 – Байтаг богд
  • Зүрхний хилэн
  • Солиот эх
  • Single ladies 3
  • Сайн аав
  • Миний нууц
  • Нинжин сэтгэл
  • Bad angel
  • Говийн домог
  • Приусын босс
  • Ээжийн дайсан 2
  • Гурван найз эргэж ирсэн нь
  • Амьдрал
  • Амьдралоги
  • Mongolian connection зэрэг кинонууд багтжээ.

Энэ жилийн кино наадмын онцлог нь “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын үеэр болж байгаа бөгөөд “Cinema Awards”-аас шалгарсан уран бүтээлчид Холливудын зочдоос шагналаа гардан авна.

2017 онд зохиогдсон “Cinema Awards” кино наадмын шилдгийн шилдэг бүтээлээр жүжигчин, МУСТА Б.Амарсайханы зохиол, түүний гэргий С.Уран нарын хамтын бүтээл “Итгэл” уран сайхны кино шалгарсан билээ.

Мөн наадмын Шилдэг эрэгтэй жүжигчнээр МУСТА Б.Амарсайхан, шилдэг эмэгтэй жүжигчнээр МУАЖ Б.Мэндбаяр нар тодорсон юм.

Г.Нараа

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …