“Хонхны дуу” МАНАН бүлэглэлийг хамгаалагч С.Эрдэнийн жагсаалд зохихгүй байна

С.Эрдэнээр толгойлуулсан АН-д чухам юу болоод байгааг яг одоо төв талбайд болж байгаа мөнгөтэй бас царцаатай жагсаалаас тодхон харж болохоор байна. Ил цагаан олны нүдэн дээр жагсаалд түмэн олныг уриалан дуудахын тулд 500 мянган төгрөгөөс 1 сая төгрөг хүртлэх шагналт байрууд шалгаруулах болзол зарласан жагсаал нь төлөвлөж хэлэлцсэний дагуу болоод өнгөрлөө.
Тодруулбал өнөөдрийн жагсаалд АН-ын дарга С.Эрдэнэ ихээхэн хэмжээний санхүүжилт гаргаж, нарийн зохион байгуулалттайгаар буюу үүр болгоноос 100-аас дээш хүн, орон нутгуудаас 30,40 автобусаар хүн зөөж Улаанбаатарт авчран жагсаалд оролцуулж байгаа билээ. Уг жагсаалын санхүүжилтыг МАНАН бүлэглэл, 49 хувийнхнаас гаргаж байгаа бөгөөд оролцсон хүмүүстээ 150.000 төгрөг өгч нийтдээ 10 тэрбум төгрөг зарцуулаад байна гэсэн яриа цахимаар тараад байна. Мөн энэхүү жагсаалаа хийхийн өмнө аймаг бүрээс 150 хүн оролцуулах үүрэг даалгавар өгсөн бөгөөд эс оролцуулсан тохиолдолд сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү хэмээн намын хороодын дарга нараа дарамталсан гэх мэдээлэл ч бий.

Жагсаалын гол тайзнаа үг хэлж буй АН-ын лидерүүд дунд Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ц.Оюунгэрэл, М.Батчмэг гээд лидерүүдээс нь нэг нь ч харагдсангүй. Эндээс харахад АН-ын бус С.Эрдэнийн тэмцэл гэдэг нь тод байна. Мөн АН дотроо ноцтой хэдэн хэсэг хагарч бутарсан нь ч төвөггүй харагдаж байна.
С.Эрдэнийг намын даргаас нь буулгах буюу огцруулах хөдөлгөөн АН дотор аль хэдийнээ эхэлсэн. Өөрийгөө намын даргаас мултарна гэдгээ мэдмэгц С.Эрдэнэ бул хар чулуу болж суудалдаа үлдэхийн тулд намын онц их хурлаа цуцлаж жагсаал болгож хувиргав. Уг нь тэд жагсаалдаа ард түмнийг уриалан дуудсан ч харамсалтай нь АН-н туг барьсан гишүүд нь л харагдлаа.

Жагсаалын өнгө аяс, үг хэл үйлдлүүд нь МАНАН бүлэглэлийг хамгаалах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн жагсаал болж дууслаа. Тийм ч учраас 1990 оны оны сүр дуулиант ардчилсан хувьсгалын өнгө, сүр хүчийг чимж байсан “Хонхны дуу” С.Эрдэнийн өөрийгөө болон МАНАН бүлэглэлийг хамгаалсан жагсаалд зохицохгүй байна.
Дашрамд сонирхуулахад зээлийн хүүг бууруулах нэрээр төв талбайг өдөржин бензин тос зарлагдан байж тойрсон автомашинтай жагсаал бас л түүний явуулгаар ард түмний тархийг угааж буй үйлдэл гэдэг. С.Эрдэнэ гэх энэ эрхэм нийгмийн даатгал, дүүргүүдэд “Ван” болсон нь багадаад Монголд төрд “Ван” болох алс хэтийн бодолд дарагдан зүдэрч яваа бололтой.

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …