Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үгийг гуйвуулж байна гэв

Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж лхагва гаригт /2019.03.27/ цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр  С.Зоригийн амь насыг хэн хөнөөснийг гарцаагүй нотлох цорын ганц хүн бол С.Зориг өөрөө юм гэж хэлсэн билээ. Түүнийг хэлсэн үгийг  мушгин гуйвуулж байгаа тухай жиргэжээ.

Тэрбээр “Залруулга хийе. Шулмын хөндийнхөн миний үгийн өөн дээр бүжиг хийгээд сүйд. Миний хэлэх гэсэн санаа бол “Зориг бурхны орноос бүхнийг харж байгаа. Алуурчид бол Зоригийн хамгийн сүүлд харсан хүмүүс. Хүн алсан хүнийг хэн ч өмөөрөх ёсгүй” гэжээ.

 

Санал болгох мэдээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын …