Г.Аюурзана: Миний 10 кино

Алтан хальс холбооны гишүүн Батзориг хэмээх залуугийн хүсэлтээр, 10 кино нэрлэсэн юм. (Энэ 10 гэдэг үнэхээр эвгүй тоо шүү!) Намайг төлөвшихөд нөлөөлсөн гэдэг утгаар нь харвал, мэдээж, 10-аас олон кино нэрлэгдэх болно. Тухайн үедээ мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн, онцгой сайхан дурсамж үлдээсэн гэвэл бас л 10-аар тогтохгүй. Багадаа үзсэн кинонуудаа урлаг, утга зохиолын үнэ цэн гэдэг талаас нь огт харж байгаагүй мөртлөө мартаж чаддаггүй, сайхан санагдаад байдаг тохиолдол ч олон. Тийм болохоор яг одоо, 2016 оны 1 сарын 15-ны орой 20-21 цагийн хооронд санаанд хамгийн тод орж ирсэн 10 киногоо л нэрлэе дээ.
Singin’ in the Rain
Өглөө бүр би нэг дуу аялаад сэрдэг. Тэр тухайгаа өгүүллэг ч бичсэн удаатай. Хааяа дуу аманд орж ирэхгүй бол энэ киноны нэг аяар “Good morning, good morning…” гэж дуулаад л өөрийгөө шинэ өдөрт бэлдчихдэг. Кино гэдэг ямар аугаа, нийлмэл урлаг юм бэ гэдгийг, сэтгэл татам байх гэдэг л аливаа урлагийн амин сүнс болдгийг, хамгийн гол нь жүжигчид чадварлаг байна гэдэг яг юу юм бэ гэдгийг олж харахын сонгодог жишээ. Ийм туурвил үзэж өссөн хүүхэд ямар их аз жаргалтай амьдрах бол? Зарим хүн “Мюзикл шүү дээ” л гэх байх. Би бол жинхэнэ кино, гэхдээ өмнө нэрлэгдсэн 9-ийг бол арай гүйцэхгүй байж магадгүй ээ л гэж хэлнэ.
Casablanca
1942
Үйл явдал нь яг тухайн үедээ өрнөдөг болохоор шинээр гарахад нь үзсэн хүмүүс ямар их таашаал авсан бол гэхээс атаархдаг. Чеховын өгүүллэгүүд шиг нарийн гярхай урласан плануудтай, гоё диалогтой, Хампри өөрийнхөө клубт тэр нэг аяыг тоглохыг хориглосон байдаг энэ тэр бол, тэгээд нөгөө хориотой аяыг нь тоглонгуут хар төгөлдөр хуурчаа загнахаар орж ирээд эмзэг дурсамжийнхаа гэмтэн бүсгүйг олж хардаг энэ тэр гээд, үнэхээр авьяас үнэртсэн зохиол доо. Дүрүүд бол ярилтгүй, сонгодогийг ямар шүүх биш. Ер нь амьдрал өөрөө, байж байгаагаараа л урлаг юм даа. Миний “Цагаан Хар Улаан” романд энэ киног шургуулсан байгаа. Зарим кинонд хүн яг л хүнд дурладаг шиг хайртай болчихдог шиг байна.
The Gold Rush
1925
Чаплинд би ер нь дуртай шүү. Бүх ажилд нь дуртай. Ерөөсөө уйддаггүй юм. “Амьдрал бол хэсэгчлээд харахад эмгэнэл, өргөн уудмаар нь харвал инээдэм” гэж үнэхээр л голч үг дээ. Чаплинд дуртай хүнд нэг зовлон бий: элдэв шалдав хошин шог үзэж чаддаггүй, бухимдаад байдаг юм билээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …