Дуучин Э.Болор-Уянга бүжиглэх хоббитой

Эстрад болон поп дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж яваа дуучин Э.Болор-Уянгыг сонсогч фенүүд нь андахгүй. Тэрбээр анх Д.Эрдэнэцэцэг агсны дуулсан “Чамайгаа оллоо”, “Учралын эгшиг” зэрэг дуунуудыг нь өөрийн хоолойн хэв маягт тааруулан дуулж гарч ирсэн. Хэдийгээр уран бүтээлээ  хэсэг  завсарласан ч   одоо уран бүтээлдээ шаргуу орж байгаа бөгөөд уянгын дуунууд хийж байгаа юм байна.  Шинэ уран бүтээлийнхээ  хөгжмийн найруулгадаа их анхаарч мэргэжлийн тал дээр их ажиллаж байгаа гэнэ.  Тэгвэл тун удахгүй  бие даасан дөрөв дэх тоглолтоо үзэгч сонсогчиддоо хүргэхээр тоглолтын бэлтгэл ажилдаа оржээ.

 

Дуучин бүсгүй  МУГЖ Зууны Манлай Б.Сарантуяагийн “Saraa’s music production” -нд  туслах дуучнаар нэлээд  хэдэн жил ажилласан.  Б.Сарантуяа гавьяат өөрийг нь  сонгож  хамтран ажиллах санал тавьсанд нь одоог хүртэл талархалтай хүндлэлтэй ханддаг гэнэ. Тэрбээр  гадаадад аялсан тасалбар болон  DVD, CD, цуглуулдаг юм байна.  Мөн үүнийхээ хажуугаар сонгодог бүжиг бүжиглэх хоббитой аж.

 

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.